Цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ

Date:

Цэргийн албаны тухай хууль болон Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2026 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 7-22-ны өдрүүдэд явуулна.

Цэргийн бүртгэлд 18-55 насны эрэгтэйчүүд бүрэн хамрагдана. Иргэд өөрийн харьяа дүүргийн хороонд цэргийн бүртгэлээ хийлгэх ба цахимаар бүртгүүлэх боломжтой. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэн оршин суух хаягаас өөр газарт байгаа бол ар гэрийнхэн очиж, бүртгэл хийлгэх боломжтой юм байна.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт, Иргэд И-Монголиа дахь “Цэргийн бүртгэл” цонхонд нэвтрэн бүртгүүлэх боломжтой. Цэргийн бүртгэлийг нийслэлээс жил бүр шины оны эхэнд зохион байгуулдаг. Иргэд бүртгэлдээ бүрэн хамрагдахгүй байгаа хэдий ч бүртгүүлэх иргэдийн тоо жил ирэх бүр өсөж байна.

-Цэргийн бүртгэлийн ач холбогдол юу вэ?
-Улс орон бүр цэргийн насны залуусыг бүртгэж, тодорхой ажлуудыг төлөвлөдөг. Жишээлбэл, дайчилгааны нөөцийг шинэчлэн тогтоох, дайчилгааны нөөцийн чанар байдалд судалгаа, дүн шинжилгээ хийх зэрэг ач холбогдолтой.

Иргэнийг хугацаат цэргийн алба хаах хүсэл зоригийг нэмэгдүүлэх, тэдэнд цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, ААН-үүдэд цэрэг, батлан хамгаалах хууль тогтоомжийн үүргийн биелэлтийг бататгах зэрэг олон ажил явагддаг. Энэ удаагийн цэргийн бүртгэлтэй холбоотойгоор дүүргүүдийн улсын дайчилгааны төлөвлөлт батлагдаад байна. Төлөвлөлтийг цэргийн бүртгэлтэй уялдуулж, ААН-үүдийн удирдлагууда болон ажилчдад танилцуулах болон улсын дайчилгааны даалгаврын хэрхэн хэрэгжүүлэх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгдөг гэв.

Мэдээллийн эх сурвалж: gogo.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...