Үе тэнгийнхнийгээ зодож, бичлэг хийдэг гэх Д.Саямаа түүнтэй хамт яллагдагчаар татагдсан дөрвөн хүүхэд 2 жилийн хорих ял сонсож магадгүй байна гэв

Date:

Өсвөр насны охид нэгнээ зодож, биед нь халдаж буй бичлэг өнгөрсөн долоо хоногт цахим сүлжээнд нийтлэгдэж, улмаар уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд байгаа.

Үүнтэй холбоотойгоор Д.С гэх өсвөр насны охиныг яллагдагчаар татан, Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм.

Тэгвэл мэдээллийн эх сурвалж iSee.mn сайт нэгнээ зодож, бичлэг хийдэг гэх С-тай хамт дөрвөн хүүхдийг яллагдагчаар татсан, тэд 2 жилийн хорих ял сонсож магадгүй талаар мэдээллээ.

Тодруулбал, тэднийг гурван үйлдэлд холбогдуулан зорчих эрхийг хязгаарлахаас хоёр жил хүртэл хугацаагаар цагдан хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татсан ба Эрүүгийн хуулийн 13.5 зүйл буюу “Заналхийлэх”, Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйл буюу “Хувь хүний нууцыг задруулах” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаад байгаа юм байна.

Тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдоод байгаа өсвөр насны хүүхдүүд шүүх эмнэлэгт хандсан байгаа бөгөөд тэдний гэмтлийн зэрэг хэрхэн тогтоогдохоос шалтгаалан дээрх нэр бүхий өсвөр насны хүүхдүүдийг шалгаж буй хэргийн зүйлчлэл нэмэгдэх ажээ.

Мэдээллийн эх сурвалж: iSee.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

Наадам болоход 18 хоног үлдлээ. Баяр наадам дөхсөн эдгээр...

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмын амралтын...

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 24, 25-нд нутгийн баруун хагаст,...

ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

Энэ сарын 24-ний өдрөөс нийслэлд нөөцийн махны жижиглэн худалдааг...