МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

Date:

МАН-ын Бага хурлын III хуралдаанаас намын дарга Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгааг танилцууллаа.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Монгол Ардын намын дарга Ням-Осорын Учрал нь 2007 онд Их Засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

2010 онд Лимкоквин технологийн их сургуулийн Их Британий Лондон хотын салбар, Их Британий Букингхамын их сургуульд бизнесийн удирдлага, олон улсын менежментийн магистр, 2013 онд ОХУ-ын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Монгол, Түвд, Будда судлалын институтэд түүхийн ухааны доктор зэрэг хамгаалсан. Эрх зүйч, түүхч, бизнесийн удирдлагын мэргэжилтэй.  Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

Ажилласан байдал:

  • 2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
  • 2015 онд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн олон нийттэй харилцах бодлогын зөвлөх
  • 2016 онд УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн зөвлөх
  • 2012-2014 онд Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны улс төрийн хэлтсийн дарга
  • 2012-2016 онд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
  • 2016 оноос Монгол Улын Их хурлын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
  • 2018-2020 онд Монгол Улсын Их хурал дахь цахим бодлогын түр хорооны дарга
  • 2020-2022 онд Монгол Улсын Их хурлын инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
  • 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
  • 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2025 оны 6-р сараас Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн Засаг, хөгжлийн сайд
  • 2025 оны 11-р сараас Монгол Улсын Их Хурлын дарга , МАН-ын дарга

Сонгуульт ажил:

  • 2009 онд МАН-д элссэн.
  • 2012 онд Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны орон тооны бус дэд дарга,
  •  2010-2019 онд МАН-ын дэргэдэх “Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч,
  •  2019-2024 онд НАМЗХ-ны ерөнхийлөгч
  • 2023-2025  онд Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Н.Энхбаяр: Э.Батшугарыг Эрүүл мэндийн сайд болсон гэхэд нь цочирдсон. Хэл амтай ажил юм биш үү гэж хэлсэн…

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын шинэхэн бүтэц бүрэлдэхүүнээ бүрдүүлээд...

О.Уламсайханыг хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулсан иргэнд 720 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэжээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан "Огцрох...

Шадар сайд Н.Номтойбаяр Онцгой байдлын салбарын цалин, урамшууллын тогтолцоог сайжруулна гэв

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өчигдөр (2026.04.06) Онцгой байдлын...

Ёс зүйгүй гишүүдийг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн хуулийг өнөөдөр хэлэлцэж эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах...