Селин Дион дөрвөн жилийн дараа урлагийн тайзандаа эргэн ирж буйгаа зарлалаа

Date:

Канадын поп од Селин Дион өвчний улмаас тайзнаас холдоод байсан ч дөрвөн жилийн дараа дахин тоглолтоо хийх болсноо албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр энэ оны ес, аравдугаар сард нийт 10 удаагийн тоглолт хийхээр төлөвлөсөн байна. Харин эрүүл мэндийн байдлынхаа талаар өөрийн цахим хуудсандаа “Би биеэ сайн авч явж, эрүүл мэнддээ анхаарч байгаа. Дахин дуулж эхэлсэн төдийгүй бага зэрэг бүжиглэж чадаж байна” хэмээн бичсэн байна. Мөн сүүлийн жилүүдэд шүтэн бишрэгчдийнхээ дэмжлэг, хайрыг өдөр бүр мэдэрч байснаа онцолжээ.

Селин Дион хамгийн сүүлд 2020 оны гуравдугаар сарын 8-нд АНУ-ын Нью Жерси мужийн Ньюарк хотод тоглолт хийсэн юм. Түүний аялан тоглолт цар тахлын улмаас зогссон байдаг. 2022 онд “Stiff Person Syndrome” буюу хөдөлгөөнгүй хүний синдромтой болсноо зарласан билээ. Гэсэн ч Тэрбээр хүнд өвчнөө даван туулж, урлагийн тайзнаа эргэн ирлээ. Тоглолтын тасалбар ирэх дөрөвдүгээр сарын 7-ноос худалдаанд гарч, шүтэн бишрэгчид нь өнөөдрөөс эхлэн урьдчилан захиалах боломжтой ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...