П.Батчулуун эмч зүрхэндээ яаралтай стент тавиулж, биеийн байдал нь тогтворжжээ

Date:

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуунд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал энэ сарын 20-ны өдөр болж түүнд 2.6 жилийн хорих ял оноосон байдаг.

Тэгвэл, П.Батчулуун биеийн байдлын улмаас Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдээд байсан. Харин яаралтай зүрхний стент тавих мэс засалд орсон бөгөөд одоо эрүүл мэндийн байдал нь тогтворжжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ярьсан байна.

Тэрбээр “Өнөөдөр УГТЭ-т очиж, эргээд ирсэн. Зүрхний үйл ажиллагаа нь 40 хувьтай байсан байна. Иймд яаралтай стент тавьж, биеийн байдал нь дээрдсэн гэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад амь алдаж болзошгүй эрсдэлээс хамгаалжээ” хэмээжээ.

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн...

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

Нөөцийн махны нийлүүлэлтээс болж Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын...

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна 09:00 цагт: УИХ...

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 5 сарын 25, Сумъяа гараг. Билгийн...