Цагийн ажил хийж байсан 15 настай хүүхэд барилгын хананд дарагдаж нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ

Date:

Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кимбаб Чонгүг” солонгос хоолны газар ханаа нурааж барилгын засвар хийлгэж байжээ. Засварын ажлыг 15 настай “Т” гэх хүү барилгын хана нурааж байгаад дарагдаж амиа алдсан байж болзошгүй байна.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад “БГД-ийн 15-р хороо “Кимбаб Чонгүг” хоолны газарт засвар хийж байхад барилгын хана нурж хүн дарагдаж нас барсан ” гэсэн дуудлага, мэдээлэл өчигдөр буюу энэ сарын 18-ны өдрийн 12:30 цагт хүлээн авч шалгахад, цагийн ажил хийж байсан 15 настай эрэгтэй барилгын хана нурааж байгаад дарагдаж нас барсан байж болзошгүй нөхцөл байдал бүртгэгдсэн. Улмаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэлээ.

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн...

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

Нөөцийн махны нийлүүлэлтээс болж Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын...

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна 09:00 цагт: УИХ...

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 5 сарын 25, Сумъяа гараг. Билгийн...