Б.Энх-Оргилын дараагийн өрсөлдөгч Эльбек Алышов гэж хэн бэ?

Date:

“One” холбооны холимог тулааны аварга Б.Энх-Оргилын бүсээ хамгаалах эхний тулааны тов тодорлоо. Тэрбээр ирэх долдугаар сарын 31-ний Баасан гарагт Тайландын Бангкок хотноо Азербайжаны тулаанч Эльбек Алышовтой тулалдана.

Өнгөрсөн тавдугаар сарын 30-нд 27 нас хүрсэн Э.Алышов холимог тулаанд одоогоор 10 дараалан ялаад байна.

Э.Алышов өнгөрсөн жилээс “One” холбооны гишүүн болоод жингийнхээ Филиппиний хоёр гол төлөөлөгчийг дараалан буулган аваад буй.

Харин энэ жилийн анхны тулаанаа шууд аваргын бүсийн төлөө хийхээр болж байна.

Жүдо суурьтай, 167 см өндөр азербайжан эр ОХУ-д бэлтгэлээ базаадаг нэгэн. Мэргэжлийн 10 тулаан хийхдээ наймд нь өрсөлдөгчөө өчиг, боолтоор буулган авсан бол нэг удаа хүнд цохилтоор, нэг удаа шүүгчийн саналаар ялж байжээ. “One” холбоонд ч хоёр тулаан хийхдээ өрсөлдөгчөө өчиж ялсан билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

Наадам болоход 18 хоног үлдлээ. Баяр наадам дөхсөн эдгээр...

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмын амралтын...

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 24, 25-нд нутгийн баруун хагаст,...

ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

Энэ сарын 24-ний өдрөөс нийслэлд нөөцийн махны жижиглэн худалдааг...