Жирэмсэн эмэгтэйг охинтой нь хөнөөсөн хэрэг 3 цагийн турш үйлдэгдсэн нь тогтоогдсон гэв

Date:

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах 2026 оны нэгдүгээр сарын 04-нд гарсан онц хэрцгий хүн амины хэргийн талаар мэдээлэл өглөө.

Ингэхдээ “2026 оны нэгдүгээр сарын 4-ний 22:54 цагт хүний амь нас хохирсон дуудлага мэдээлэл БЗД-ийн цагдаагийн газарт ирсэн. Хойшлуулшгүй ажиллагаа хэргийн газар дээр явагдсан. БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэг үйлдэгдсэн.

19:55 цагаас 22:54 цагийн хооронд 30 настай жирэмсэн байсан М, түүний охин 4 настай А нар хутгалагдсан байдалтай нас барсан. Түүнчлэн 3 настай А-ийн гар, сарвуу, нуруундаа хутгалагдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон. Бид эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн. Тус эмнэлэгт 3 удаа хагалгаанд орсон. Биеийн байдал тааруу байна.

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Эрүүгийн цагдаагийн алба болоод Мөрдөн байцаах алба хамтран энэ хэрэгт онцгойлон ач холбогдол өгч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлыг олон нийтэд мэдээлэх боломжгүй. 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр иргэн Б-г тухай хэрэгт холбогдуулан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. 30 хоногийн хугацаатай цагдан хориод байна” хэмээсэн юм.

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...