“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн инженерийн суурь дэд бүтцийг иж бүрэн шийдвэрлэж байна

Date:

Нийслэлийн экосистемийг хамгаалах, үйлдвэрлэлийн бүсийг оновчтой төлөвлөх зорилго бүхий “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шар хөвийн хоолойд орших 539 га талбайд хэрэгжих уг төсөл нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж, бохирдсон бүсийг нөхөн сэргээх замаар үйлдвэрлэлийг орчин үеийн, байгальд ээлтэй технологид шилжүүлэх ач холбогдолтой. Дэлхийн банкнаас 2023 онд хийсэн түүхий эдийн нөөц болон ажиллах хүчний хүртээмжид тулгуурласан суурь судалгаагаар Эмээлт орчим нь байршлын хувьд хамгийн ашигтай бүс болох нь тогтоогдсон бөгөөд уг ТЭЗҮ-ийг үндэслэн УИХ болон Засгийн газраас чиглэл өгснөөр төслийн үйл ажиллагаа эрчимжсэн.

Өнгөрсөн хугацаанд тус парк нь зөвхөн цахилгааны эх үүсвэртэй, дэд бүтэцгүй хоосон тал газар байсан. Өнөөдрийн байдлаар зам, дулаан, цахилгаан зэрэг инженерийн суурь дэд бүтцийг иж бүрэн шийдвэрлэж, хувийн хэвшил бизнесээ эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлж байна. Ингэснээр сүүлийн 16 жилийн турш яригдсан Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах асуудал бодит ажил хэрэг болох шатандаа орж байна. Паркийн эзэмшил газарт 12 аж ахуйн нэгж, үйлдвэр төслийн талбайд нүүн шилжихээр “Паркийн нэгжийн гэрээ” болон паркт “Газар ашиглуулах гэрээ”-г байгуулжээ. Үүний 70 орчим хувийг арьс ширний үйлдвэрүүд эзэлж, үлдсэн хэсэгт мал төхөөрөх, сүү боловсруулах болон хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд барих юм. Паркийн нийт талбайн 20 орчим хувьд үйлдвэрүүд байршихаар гэрээг хийгээд байна. Цаашид ноос, ноолуур, мах боловсруулах чиглэлийн үйлдвэрүүдийн сонгон шалгаруулалт үргэлжилнэ. Төслийн зүгээс инженерийн дэд бүтцийн ажлыг аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрийн барилга угсралтын ажилтай зэрэгцүүлэн дуусгаж, богино хугацаанд ашиглалтад оруулахаар зорилт тавин ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Б.Батцэцэг: Солонгос дахь манай улсын иргэд санаа зовмоор олон зөрчил гаргадаг

Сүүлийн үед цахим орчинд Монгол улсын иргэд Солонгос улсын...

Хуурамч архи, согтууруулах ундаа борлуулах зөрчил нэмэгдэж байна

Хуурамч, стандартын шаардлага хангаагүй архи, согтууруулах ундааг хууль бусаар...

Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа бөхийн өргөөнд зодоглоно гэв

Өнөөдөр Сар шинийн баярт зориулсан ахмад болон өсвөрийн бөхчүүдийн...

Л.Энх-Амгалан: Тав битгий хэл найман орон сууц ипотекээр авсан иргэн байсан

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Ипотекийн зээлд хамрагдагсдын жагсаалт ил болно....