“ЭТТ” ХК нийт хувьцаа эзэмшигчдэдээ ₮786.6 тэрбумын ногдол ашиг тараана гэв

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд өнөөдөр /2026.02.26/ компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан 2026 оны төлөвлөгөө, хүлээгдэж буй гүйцэтгэлийн мэдээллийг сэтгүүлчдэд танилцууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулж, 1.7 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж Монгол Улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж ажиллалаа.

2025 онд нүүрсний зах зээл уналттай, үнэ буурсан хэдий ч борлуулалтыг тасралтгүй хэвийн явуулж, тээврийн зохион байгуулалтыг сайжруулснаар 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэн нийт хувьцаа эзэмшигчдэд 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар ажиллаж байна. Мөн Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, Загийн усны хоолой, Нүүрс тээврийн конвейер зэрэг нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийн төслүүдийг ашиглалтад оруулж, ордын нөөц баялгийг нэмэгдүүлэн урт хугацаанд үр ашигтай, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн.

2026 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 35 сая тонн нүүрс олборлож, 32.9 сая тонн нүүрс борлуулан, 7.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Мөн УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу нээлттэй хувьцаат компани болох, Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг үе шаттайгаар ханган ажиллаж байна.

Эх сурвалж: “ЭТТ” ХК

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох...