УИХ-ын дарга Н.Учрал: Хаврын чуулганыг авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг ажиллахад чиглүүлнэ

Date:

УИХ-ын Хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг нээж УИХ-ын дарга Н.Учрал үг хэллээ. Тэрбээр,

УИХ-ын хаврын ээлжит чуулган онцгой цаг үе нөхцөл байдалд эхэлж байна. 2024 оны сонгуулиар улс төрийн сонгуулиар олон намын төлөөлөл бүхий гишүүд УИХ-ын сонгуульд 126 гишүнтэй УИх-ын бүрэн эрхийн хугацаа энэ хаврын чуулганаар талдаа орлоо. Үлдсэн цаг хугацаанд өндөр хариуцлагатай, үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажллахыг цаг хугацаа биднээс шаардаж байна.

Дэг журам нь сулран ганхаж, хүчний туйл нь өөрчлөгдөж байгаа дэлхийн цаг төрийн ээдрээ, геополитикийн зөрчил мөргөлдөөн зэрэг нөхцөл байдалтай Монгол Улс нүүр тулгарч байна. Бид үндэстний эв нэгдэл, сөрөн тэсвэрлэх чадавхиа бататгаж, дэлхийн цаг төрийн энэ нөхцөл байдалд нам бүлгээрээ талцан хуваагдалгүй эвлэлдэн нэгдэхийг уриалж байна. Ардчилсан парламентын танхимаасаа бид батжих учиртай, УИХ-аас хулгайч биш  хуульч төрж байх учиртай гэдэг үгээ давтан хэлье. Бие засаад гэрээ зас гэдэг үгийг ард түмэн та биднээс шаардаж байна. Авлигаас ангид, ардчилсан парламентын нэр төрийг өндөрт өргөж, ямагт ёс зүйн өндөрлөг дээр байх ёстой билээ.

Нийгэмд хурсан асуудлыг бид зөв шийдвэрлэхийг ард түмэн биднээс шаардаж байна. Үндсэн хуульд заасан хүний заяагдмал эрхийг бид хангахын тулд, хэн бүрийн ачааг хөнгөлөхийн тулд бид ажиллах ёстой.

УИХ-ын гишүүд ээ,

Миний УИХ-ын зарим гишүүд нарын хамт 8000 гаруй ард иргэдтэй уулзаж, хууль тогтоомж хэрхэн хөрсөн дээрэ хэрэгжиж байгаа талаар газар дээр нь очиж уулзлаа. Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг надаас нэхэж байна. Олон аймаг сумд эрчим хүчний салбарт гал алдаж байгаа талаар хэллээ. Аймаг сумандаа АМНАТ-ийг үлдээвэл өгөөжтэй, өөрсдөө асуудлаа шийдэх боломж ирнэ гэдгийг мөн хэлж байлаа. АМНАТ-ийн хуулийг өөрчлөх, сайжруулах шаардлагатай байгаа нь эндээс харагдав.

Төрийн албан хаагчдын цомхотгол эзнээ, хүнээ олохгүй байна. Уг нүдээ олоогүй цомхотголын улмаас ажлаа хийхэд хүндрэлтэй байгааг хэлж байлаа. Иймээс дарга нарын тоог цөөлөх хэрэгтэй юм.

Гадаад хүчин зүйлээс шалтгаалсан энэ нөхцөлд үндэсний сөрөн тэсвэрлэх чадвараа сайжруулах ёстойг бид харж байна. Дэлхийн Монгол Улсад дэлхийгээс тусдаа нэг ч асуудал үгүй билээ. Бүс нутгийн тогтворгүй байдал үргэлжилсээр байвал нүүрс, зэсийн үнэд нөлөөлөх эрсдэлтэй байна. иймээс шатахууны гурван сарын нөөцөө бүрдүүлэх, шатахуун боловсруулах үйлдвэрийн ажлыг яаравчлуулах шаардлагатай байна. Өрөөс өрийн хооронд байгаа энэ үед гадны банкуудыг оруулж ирж, өрийн гинжин хэлхээг таслах нөхцөл шаардлага ч бий билээ.

Ерөнхий сайдын хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлогын хүрээнд хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын орлого нэмэгдэж, салбарын өсөлтүүд 10.6 хувьд хүрсэн байна. Зудын эрсдэлтэй байсан ХАА-н салбар 33 хувиар өсөж, экспорт 1.7 тэрбум ам.долларт хүрч, уул уурхайн салбар тэр дундаа  зэсийн баяжмалын экспорт эрс сайжирлаа. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа зөв бодлогын үр дүн нүднээ ил буй.

УИХ-аар зарласан Төвсийн хүрээний мэдэгдэлд төсвийн зарлагыг үе шаттайгаар бууруулахаар тусгасан билээ. Эдгээр эдийн засгийн хэтийн төлвүүд нь эдийн засгаа сэргээхэд гол нөлөөг үзүүлнэ ээ.

УИХ-ын даргын хувьд иргэнийг эдийн засгийн эрх чөлөөтэй болгох Зөвшөөрлийн тухай хуулийг хэлэлцүүлж, бүртгэл, лавлагаа, гэрчилгээ зэрэг хүнд суртлуудыг халъя. Иргэний нийгмийн олон талын оролцоотойгоор Зөвшөөрлийн тухай хуулийг хэлэлцлээ. Шинээр огох, сунгахад тавигдах нөхцөл шаардлагыг багасгахыг хөдөлмөрч хүмүүс дэмжиж байна. Захиргааны оролцоо нөлөөллийг бууруулах шаардлага бий тул энэ хууль хандлагын өөрчлөлт болоход голлох нөлөөг үзүүлнэ гэж бодож байна.

Бид олон улсын байгууллагуудад тайлагнадаг тайлантай гэдгээ мартаж болохгүй. Байгалийн нөөцийг хуваарилах, ТӨК-иудын засаглал сул, нуугдмал хаалттай байна. Авлига албан тушаалтнууд хэргээс ял завших зэрэг асуудлууд байна. Энэ удаагийн хаврын чуулганыг авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг ажиллахад чиглүүлж, хууль бусаар олсон хөрөнгийг хураан авах, илүү ил тод байх, хууль бусаар олсон хөрөнгийг хураан авч, эмнэлэг, сургууль барихад зарцуулах Нийтийн албан тушаалтны хуулийг хэлэлцэх болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан өргөн барьж буй хууль нь ардчилсан парламентын хүчийг сулруулах бус бэхжүүлэх хууль юм. Үндэсний эрх ашгаа хүндэтгэн, олон ургальч үзэл санааг уралдуулан идэвхтэй оролцохыг хүсэж байна.

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдэж байна.

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related