Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө ярьсныг нотолж чадахгүй. Сэтгэлзүйн хувьд гэмтэлтэй

Date:

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж байна.

Төрийн ордны их танхимд нээлтийн үйл ажиллагаа дууссаны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хэлсэн 500 мянган ам.долларын авлигын асуудлаар мэдээлэл өглөө.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Л.Оюун-Эрдэнийн нэвтрүүлгийг үзсэн. Би маргааш нь Завхан аймагт иргэдтэй уулзаж байгаад ирсэн. 500 мянган ам.доллар гэж ярьчхаад хэдхэн хормын дараа намайг 1.5 сая ам.долларын хахууль авсан гэж ярьсан. Хахууль авч байхад нэг хүн хажууд байсан. Тэр хүн нь өөрөө гуйсан учраас ярихгүй гэдэг зүйл ярилаа.

Энэ бол ор үндэсгүй гүтгэлэг. Ерөөсөө тийм юм болоогүй, тийм хүн байхгүй, ийм мөнгө байхгүй. Ямар санаа зорилгоор худлаа гэдгийг мэдсээр байж ийм гүтгэлэг хийв гэдэгт би дүгнэлт хийж байгаа. Энэ хүн орох байх газаргүй болсон. Өөрийнх нь холбогдсон асуудлууд тодорхой болж байгаа. Би бол сэтгэлзүйн хувьд гэмтэлтэй гэж үзэж байгаа.

Би 2025 оны намар “Лхагвын тойм”-д орохдоо энэ хүний үгэнд итгэхээ больсон гэж ярьсан. Яагаад гэвэл цуг сууж байгаа юм ярихаар худлаа яриад байдаг, дотор нь 2-3 өөр өөр хүн байх шиг байна.

Намайг сонсголын дараа юм уу өмнө нь 6 орчим тэрбум төгрөгийн хахууль авсан гэдэг асуудал ярьж байна. Тэр үед энэ хүн Ерөнхий сайд байсан, өөрийнх нь харьяанд тагнуул, цагдаа, АТГ нь байсан. Хууль зүйн сайд нь ийм том хэмжээний хахууль авсныг мэдэж байж энэ хүн нуугаад байсан байна.

Би сонсголын үеэр Голомт капитал гэдэг оффист төмөр замын Удаанжаргал, Ганхуяг нар өөрсдийн зөвлөх, туслах, ах дүү хамаатан садан нарын нэр дээр 10 гаруй оффис авлигаар авсан байна гэдэг нотолсон.

Нийслэл баялгийн хараал болчих шиг боллоо. Хаа газар их мөнгө цутгана, тэнд авлига эрх мэдлийн тулаан нүүрлэдэг. Хэмжээ хязгааргүй улсын төсөвтэй дүйцэх хэмжээний мөнгө баталдаг, жилд 2-3 удаа тодотгодог.

Жишээлбэл хууль зүй, дотоод хэргийн салбарт 30 мянган албан хаагч ажилладаг, жилийн шинэ хөрөнгө оруулалтын төсөв 40 тэрбум төгрөг. Гэтэл нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлын төсөв 60 тэрбум төгрөг гарчихсан явж байна.

Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө ярьсныг нотолж чадахгүй. Гүтгэлэг гэдгээ өөрөө мэдэж байгаа. Өөрөө нэн даруй мэдүүлэг өгөх хэрэгтэй. Авлига өгсөн гэх компани мэдэгдэл гаргасан байсан. Би өөрөө очиж тайлбар мэдүүлэг өгнө. Л.Оюун-Эрдэнэ өөрөө очсон очоогүй Авлигатай тэмцэх газар шалгах ёстой.

Энэ хүний мөнгөний баримжаа алдагдчихсан байх шиг байна. Ямар хэмжээний мөнгөний тухай яриад байгаагаа энэ хүн өөрөө мэдэж байна уу. Хэний мөнгөөр гадаадад амьдраад байгаа юм бэ, шалгах ёстой.

20 сая ам.долларын зарцуулалттай холбоотой хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаад харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. Учир нь хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан иргэд нь нийтийн албан тушаалтнууд байсан.

“Огцрох амархан” жагсаалын үеэр Оюутолгойн 20 сая ам.доллароос зарим хэвлэл рүү хаалтын гэрээ хэлбэрээр мөнгө гарсан байгаа” хэмээн ярив.

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих, эрчим хүч болон нийтийн тээврийн...

Эцэг эхийн зөвлөл зохион байгуулж буй гэх нэрийн дор төгсөлтийн баяр, үсэглэлийн баяр, ой тэмдэглэхийг болиулах чиглэл хүргүүлжээ

Боловсролын ерөнхий газраас бүх шатны боловсролын сургалтын байгууллагын удирдлага...

Өрхийн эмнэлгийн дарга ЭМДС-ын төсвөөс ₮194 саяыг хувийн хэрэгцээндээ зарцуулжээ

Прокурорын байгууллага энэ сарын 13-17-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг...

Туулын хурдны зам баригдсанаар голлох замуудын хөдөлгөөний ачаалал 5-30 хүртэлх хувиар буурах боломжтой

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зөвлөлийн хурлаар “Туулын хурдны зам”...