ХОМ: Шинэ Ерөнхий сайд зээлгүй, гэр бүлийн жилийн орлого нь ₮47 тэрбум гэв

Date:

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын хөрөнгө, оруулгын мэдээллийг тоймлон хүргэж байна. АТГ-ын нээлттэй мэдээллийн сангаас харвал, 2024 оны байдлаар түүний өөрийн орлого жилд 1.7 тэрбум, гэр бүлийн орлого нь 47 тэрбум төгрөг байна. Мөн тэрбээр ямар нэг төрлийн идэвхтэй зээлийн үлдэгдэлгүй, гурван төрлийн эрх, патент эзэмшдэг, нийт 506 сая төгрөгийн бэлэг, өв залгамжлалтай хэмээн мэдүүлжээ. Түүнчлэн бэлэн мөнгө нь 2022 оноос хойш огт хөдөлгөөнгүй долоон сая төгрөг байгаа нь үндсэн цалингийн орлогоо мэдүүлсэн бололтой.

Орон сууц, барилга, байгууламжийн нийт үнэлгээ нь таван тэрбум. Үүнд:

  • Нийтийн орон сууц- 2
  • Зуслангийн байшин -2
  • Үйлчилгээний зориулалттай барилга -1
  • Авто зогсоол -2

Нийт 965 сая төгрөгийн үнэ бүхий долоон автомашинтай. Үүнд:

  • Mercedes Benz -1,
  • G 500- 1,
  • Lexus 570- 1,
  • Nissan Tiida- 1,
  • Микро автобус ,
  • Toyota, Alphard- 1

Мөн 60 саяар үнэлэгдэх 300 орчим толгой малтай, 85 саяар үнэт эдлэл, түүх, соёлын үнэт зүйлтэй бөгөөд дотоодын банк, санхүүгийн байгууллагад 1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай.

Н.Учрал нь Их Засаг олон улсын их сургууль ХХК , Массив трейд ХХК, Грийн Ланд групп ХХК Рояал Академи ХХК-д, Гоц жаалууд цэцэрлэг ХХК , Эрдэнэс таван толгой ХК -д тус тус хувьцаатай, 20-100 хүртэлх хувь эзэмшдэг .

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...