О.Уламсайханыг хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулсан иргэнд 720 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэжээ

Date:

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан “Огцрох амархан” жагсаалыг зохион байгуулж байсан “Ноорог”-ийн О.Уламсайханы биед халдаж, хүнд гэмтэл учруулсан Д.Доржсүрэнд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэлэлцэж, шийдвэрээ гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тодруулбал, иргэн О.Уламсайханыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-ний /2025.11.11/ өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хотхонд иргэн 38 настай Д.Доржсүрэн гэгч нь хутгалж, хүнд гэмтэл учруулсан байдаг. Улмаар үл ялих зүйлээр шалтаглан бусдыг хутгалж, гэмтэл учруулсан Д.Доржсүрэн гэх иргэнийг прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу эд хөрөнгө устгах, гэмтээх гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Харин тус хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн хоёрдугаар сарын 03-ны өдөр хэлэлцэж, шүүгдэгч Д.Доржсүрэнг иргэн О.Уламсайханы биед халдаж, гэмтэл учруулсан, эд хөрөнгө устгаж, гэмтээсэн гэм буруутайд тооцож, түүнд хоёр сая төгрөгөөр торгож, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оноосон юм.

Тэгвэл шүүгдэгч Д.Доржсүрэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаагүй байна. Товчхондоо, иргэн О.Уламсайханы биед халдсан Д.Доржсүрэнг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял хүчин төгөлдөр болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох...