Нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна

Date:

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:04-нд нутгийн баруун хойд хэсгээр, 05-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна.

2026 оны 05-р сарын 03-ны 20 цагаас 05-р сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн хойд хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +15…+20 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +25…+30 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +1…+3 градус, бусад хэсгээр +5…+7 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

Мэдээллийн эх сурвалж: ЦУОШГ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулж...

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2026 оны 08 дугаар сарын...

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх...

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...