Guys хамтлаг 10 сая төгрөгийн шагналтай уралдаан зарлажээ

Date:

“Guys” хамтлаг ирэх зургаадугаар сард уран бүтээлийн тоглолтоо хийх болсон талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мөн тоглолтоо дөхүүлэн тус хамтлагийн шинэ уран бүтээл болох “Эр хүн” дууны клипийн санааг бүтээх уралдаан зарлаж байгаагаа мөн хэлсэн юм.

Хамгийн сүүлд 2017 онд “Зүрх уучил” тоглолтоо хийснээс хойш томоохон хэмжээний тоглолт хийгээгүй бөгөөд энэ онд хийгдэх тоглолт нь 8 жилийн дараа хийж буй томоохон тоглолт болж буйгаараа онцлог гэв.

Мөн клип бүтээх шинэлэг санааг 10 сая төгрөгийн шагналын сантай болохыг тодруулсан юм.

Хамтлагийн ахлагч Д.Лхагва хэлэхдээ “Манай клипүүдийг богино хэмжээний кино шиг байдаг гэж хүмүүс ярьдаг. Иймээс ч Бороо, Манан, Цас зэрэг клип шигээ зохиолтой клип хийхээр зорьж байгаа юм. Өмнө нь өөрсдөө санаа, зохиолоо гаргадаг байсан бол энэ удаад өөр өнцгөөс хараад үзье гээд сонсогчдынхоо санаагаар клипээ бүтээхээр тогтсон. Энэ бол зохиолын биш санааны уралдаан гэдгийг дахин онцолъё” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...