Улсын аварга С.Мөнхбат: Бөхийн холбооны тэргүүнд нэр дэвшихгүй

Date:

Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит 10-р “Их Эе” хурал энэ сарын 15 буюу баасан гарагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Тус их хурал дөрвөн жил тутамд болдог бөгөөд улсын заан цолтноос дээш цолтой бүх бөхчүүд, 21 аймгийн салбар холбоодын гишүүд оролцдог.

Түүнчлэн МҮБХ-ны сонгуульт үүрэг гүйцэтгэж буй аймаг болон жаяг дэгийн багийн төлөөллөөс сонгогдсон тэргүүлэгчид бүхий 255 хүртэлх тооны төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралддаг журамтай. Тэгвэл “МҮБХ-ны тэргүүнд Улсын аварга С.Мөнхбатыг нэрээ дэвшүүлнэ” гэх мэдээлэл гарах болсон. Энэ талаар Улсын аварга С.Мөнхбатаас тодруулахад “Би бөхийн холбооны тэргүүнд нэр дэвшихгүй. Зарим мэдээллийн сайтууд хандалт авах гэж ташаа мэдээлэл гаргасан байх гэж бодож байна” гэлээ.

МҮБХ-ны тэргүүнийг хурлын үеэр нэрээ дэвшүүлсэн болон заалнаас шууд нэр дэвшсэн хүмүүсээс хамгийн олон санал авсан хүнийг сонгодог журамтай. Өөрөөр хэлбэл шударга өрсөлдөх үүднээс урьдчилж нэр дэвшигчдийг зарладаггүй учир хэн нэр дэвших нь тодорхойгүй байгаа юм. Дашрамд дурдахад МҮБХ-ны анхны хурал 1990 оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдаж байжээ.

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох...