Морьт харвааны 18 морийг хулгайлж, нядалсан хэргийг мөрдөн шалгалт дутуу үндэслэлээр прокурорт буцаажээ

Date:

Морьт харвааны сургуулилттай 18 морийг хулгайлж, нядалсан хэрэг 2025.06 дугаар сард гарч байв. Уг хэргийн шүүх хурал өнөөдөр БГД, ХУД, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд товлогдоод байв. Шүүх бүрэлдэхүүн хэргийг прокурорт буцаалаа.
Ингэхдээ “Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаануудыг бүрэн гүйцэт хийгээгүй, хулгайд алдсан гэх адуунуудад хийсэн үнэлгээ эргэлзээтэй, прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч нарын үйлдэл оролцоог тодорхой бичээгүй, хэрэгт хохирогчоос гаргаж өгсөн эд мөрийн баримтаар тооцсон бичлэг бүхий сиди дутуу, уг бичлэг бүхий сиди нь хэргийн хамт шүүхэд ирээгүй зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлон тогтоож ирүүлээгүй байх тул яллагдагч нарын өмгөөлөгч нараас гаргасан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтийг хүлээн авах шаардлагатай гэж үзсэн.
Шүүхээс буцаасан үндэслэлд дурдсан мөрдөн шалгах ажиллагаануудыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас яллагдагч Э, Б, Г, Б, П, У нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн болно” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...