“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” арга хэмжээ боллоо

Date:

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Цагдаагийн ерөнхий газраас хамтран “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг нээж НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ихбаяр үг хэллээ.

Мөн НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр үе тэнгийн дээрэлхэлт зөвхөн хүүхдийн асуудал бус эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч гээд бүхий л хүчин зүйлээс хамаардаг тул хамтын оролцоо чухал гэдгийг онцоллоо. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн дэд хурандаа А.Амарбат, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой сүүлийн үеийн тоон мэдээлэл, энэ төрлийн хэрэгт холбогдсон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх, цаашид гарах хор уршгийн талаар сурагчдад мэдээлэл өглөө.

Үүний дараа реппер Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гаргасан уран бүтээлээ толилуулж, сурагчдад нэгнээ хайрлах, хүндлэх, хэл амаар доромжилж, дээрэлхэхгүй зөв хүүхэд байхыг уриаллаа.

Тус арга хэмжээнд Нийслэлийн ЕБС-ийн 400 гаруй сурагч, багш, нийгмийн ажилтнууд оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулж...

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2026 оны 08 дугаар сарын...

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх...

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...