Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага Хантавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж магадгүй гэв

Date:

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус өчигдөр (2026.05.07) хантавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж магадгүй гэж мэдэгджээ. Гэхдээ олон нийтийн эрүүл мэндэд учрах эрсдэл “бага” байна гэдгийг онцлон тэмдэглэв. Одоогоор хоёр шинэ халдвар батлагдаж, нийт тохиолдлын тоо найм болжээ. Үүнд гурван сэжигтэй тохиолдол багтаж байна. Мөн гурван хүн нас баржээ.

Хантавирус нь ихэвчлэн халдвартай мэрэгч амьтан эсвэл тэдний шээс, шүлс, ялгадастай хавьтсанаар халдварладаг. Шинжилгээгээр зарим өвчтөнд Өмнөд Америкт илэрдэг андесвирус буюу хантавирусийн нэг төрөл илэрсэн байна. Энэ нь хүнээс хүнд халдварлах нь маш ховор аж. Тедросын хэлснээр, вирусийн нууц үе зургаан долоо хоног хүртэл үргэлжилж болно. Түүнчлэн ДЭМБ-ын цар тахлын болон цар тахлын менежментийн захирал Мария Ван Керхов нөхцөл байдлыг “Covid-19” цар тахал шиг байхгүй гэж онцолжээ. Тэрбээр халдвар зөвхөн аяллын хөлөг онгоцны хязгаарлагдмал орчинд гарч байгааг дурдаж, дэлхийн хэмжээнд заналхийлсэн цар тахал болохгүй гэж тайлбарласан.

Одоогоор аяллын усан онгоц Атлантын далайд явж байгаа бөгөөд Ням гаригт Испанийн Тенерифе аралд хүрэх төлөвтэй байна. ДЭМБ-ын мэдээлснээр, тус байгууллагын нэг шинжээч хөлөг онгоцонд очсон бөгөөд Нидерландын эмч нар болон Европын өвчний урьдчилан сэргийлэх, хянах төвийн нэг мэргэжилтэн хамтран ажиллаж байна.

Эмнэлгийн баг онгоцон дээр байгаа бүх хүнийг үзлэгт хамруулж, халдварын эрсдэлийг үнэлэх мэдээлэл цуглуулж байгаа ажээ.

Мэдээллийн эх сурвалж: news.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...