Ж.Алдаржавхлан: Талийгаачийн гэр бүлээс миний бие уучлалт хүсэж байна

Date:

Төрийн шагналт, Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар энэ сарын 11-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөнд Монголын ард түмэн эмгэнэл илэрхийлсээр байна. Харамсалтай нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас түүнд эмгэнэл илэрхийлэхдээ хиймэл оюун ухаанаар бичүүлж түүний овгийг нь буруу бичихээс гадна уран бүтээлүүдийг нь бусад яруу найрагч нартай хольж байж боломгүй алдаа гаргасан. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан ажилтныхаа гаргасан алдаанд ард түмнээсээ уучлалт гуйжээ.

Тэрбээр “Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналт нэрт зохиолч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгссөнд эмгэнэл илэрхийлж, сүүлчийн замд үдэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар байгуулан Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан ажиллаж байна. Манай ажилтны эмгэнэл илэрхийлэхдээ гаргасан алдааны улмаас нийгэмд үүссэн бухимдалд талийгаачийн гэр бүлээс миний бие уучлалт хүсэж дахин харамсаж байгаагаа илэрхийлье” хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...