ЦЕГ-аас иргэн “С.Шаарийбуу халдлагад өртөөгүй” гэж мэдээлэв

Date:

Цахим орчинд иргэн “Харь оронд амиа алдсан Ш.Алтантуяагийн амийг нэхэж 20 жил цуцашгүй тэмцэж ирсэн С.Шаарийбууг зуслангийн замд хүмүүс дээрэмдэж зодож бэртээжээ” гэж мэдээллийг өнөөдөр (2026.05.13) нийтэлжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Цагдаагийн байгууллагад дээрх нэр бүхий иргэний биед халдаж зодсон, эд зүйлийг хүч хэрэглэн авсан гэх мэдээлэл бүртгэгдээгүй. Иргэн гэмт хэрэгт өртөж, хохироогүй талаар өөрөө мэдээлсэн. Иймд олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл түгээхгүй байхыг зөвлөж байна” гэлээ.

Абдул Разак Багинда хохирогчийн талтай заргалдсаар байгаа.

Ташрамд мэдээлэхэд, Малайзын Шадар сайд асан Нажиб Разак болон түүний зөвлөх Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байсан Шаарийбуугийн Алтантуяа нь одоогоос 20 жилийн өмнө буюу 2006 онд бусдын гарт амиа алдсан.

2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд болсон шүүх хурлаар түүний гэр бүлд 5 сая ринггит буюу 1.53 сая сингапур долларын /1.13 сая ам.доллар/ нөхөн төлбөр олгохыг тус улсын Дээд шүүхээс шийдвэрлэсэн юм.

Нөхөн төлбөрийг дундын дансанд байршуулсан. Гэвч Малайзын Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлөх шийдвэр энэ оны нэгдүгээр сард тус улсын иргэний хэргийн анхан шатны шүүхээс гарснаар нөхөн төлбөрийг эргүүлэн татжээ.

Өдгөө Нажиб Разакийг хорьж буй бол түүний зөвлөх асан Абдул Разак Багинда хохирогчийн талтай заргалдсаар байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох...