Японд 55 настай эрэгтэйг хутга тулган дээрэмдсэн Монгол залууг баривчилжээ

Date:

Японы Асахикава хотод 55 настай эрэгтэйг хутгаар заналхийлж, хүчээр бараа худалдан авхуулан дээрэмдсэн хэрэгт Б.Баярмагнай гэх 22 настай Монгол иргэнийг Японы цагдаагийн байгууллага баривчлан саатуулжээ.

Сэжигтэн нь Японд техникийн дадлагажигчаар ажиллаж байсан бөгөөд тавдугаар сарын 10-ны өдөр Камикава бүст хохирогчоос автомашинаараа хүргэж өгөхийг хүссэн байна. Улмаар Шибэцү хотын 55 настай албан хаагч түүнийг машиндаа суулгасны дараа хутга гарган сүрдүүлж, “Дуугүй байхгүй бол ална, надад хоёр сая иен өг” хэмээн дарамталсан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоожээ.

Үүний дараа сэжигтэн хохирогчийг алслагдсан уулын бүс рүү хүчээр авч явж, гар болон нүдний орчимд нь хөнгөн гэмтэл учруулж, түүнийг шөнийн турш саатуулсны дараа маргааш өглөө нь Асахикава хот руу дагуулан иржээ.

Тавдугаар сарын 11-ний өдөр сэжигтэн хохирогчийг электрон барааны дэлгүүрт оруулж, ойролцоогоор 600 мянган иен буюу 3800 ам.долларын үнэ бүхий компьютер болон бусад цахилгаан хэрэгсэл хүчээр худалдан авхуулсан бөгөөд барааг авсны дараа хохирогчийг суллаж, хохирогч цагдаагийн байгууллагад нэн даруй ханджээ.

Цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, сэжигтнийг хотын нэгэн интернет кафегаас олж баривчилсан байна. Одоогоор Б.Баярмагнай дээрэм болон бусдын биед гэмтэл учруулсан гэх хэргээ хүлээн зөвшөөрөөд байгаа бөгөөд хэргийг прокурорт шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар тэд өмнө нь бие биенээ таньдаггүй байсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан бөгөөд орон нутгийн хэвлэлүүд энэхүү хэргийг техникийн дадлагажигч ажилтнуудын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хяналтын асуудлыг дахин хөндсөн ноцтой хэрэг хэмээн онцолж байна.

Мэдээллийн эх сурвалж: dobu.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...