Х.Нямбаатарын хэвлэлийн ажилтныг саатуулсан талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүмжлэв

Date:

Хотын дарга Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд Н.Учрал гаргаж түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл Хотын дарга асан Х.Нямбаатарын хэвлэлийн ажилтан Б.Саранцэцэгийг саатуулан баривчилсан талаар хэвлэлээр шуугиж эхэллээ.

Тодруулбал, 2026 оны 5-р сарын 18-ны орой Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Б.Саранцэцэгийг Кибер, гэмт хэрэгтэй тэмцэх газраас саатуулан шалгаж эхэлжээ.

Энэ талаар зарим эх сурвалжуудаас тодруулахад, гэрийнх нь үүдэнд үл таних дөрвөн хүн зогсож байгаад, хаанаас ямар үндэслэл шалтгаанаар шалгаж, саатуулж байгаагаа мэдэгдэлгүй шууд авч явсан бөгөөд өмгөөлөгчгүй байгаа гэсэн юм.

Хэвлэлийн ажилтан нь саатуулагдсан талаар Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг өөрийн цахим хуудаснаа ийнхүү сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Тэрбээр “Нямбаатарыг олон лайк аваад байна гээд хэвлэлийн төлөөлөгч нарыг нь бариад хорьчихож байгаа юмуу, жаахан охидууд л байдаг шд. Танай Төгсөө, Хулан нтр л гэсэн үг шдээ. Арай дэндүү юмаа” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох...