Сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээнийг зургаан бөх найман даваатай тэргүүлж байна

Date:

Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээний 10 дахь өдөр өндөрлөлөө. Өчигдөр буюу ес дэх өдрийн байдлаар ганцаараа качигоши хийснээр тэмцээнийг өнгөлж байсан озеки Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Шодайд унаснаар 8:2 боллоо.

Түүний араас нэхэж явсан таван бөх бүгд давснаар найман даваатай зургаан бөх Дээд зиндаанд тэргүүлж байна. Харин энэ сарын тэмцээнд өвдөгний гэмтлийн улмаас тааруухан оролцож байгаа Тамаваши Б.Мөнх-Оргил нутгийн дүү Асахакакүрюү Р.Жамъяантогтохыг давснаар анхны ялалтаа байгуулав.

Тэр ийнхүү дээд зиндаанд 713 дахь даваагаа авснаар ёкозүна асан Харүмафүжи Д.Бямбадоржийн амжилтыг гүйцэн түүхэнд наймдугаарт жагсах боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох...