11 дэх удаагийн “Улаанбаатар марафон”-д 46 мянга гаруй гүйгч, тамирчин оролцож байна

Date:

“Улаанбаатар марафон” 11 дэх удаагийн олон улсын гүйлт “Алхам бүр ёс зүйтэй, амжилт бүр үнэ цэнтэй” уриан дор эхэллээ. Нийтийн биеийн тамир, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү гүйлтэд өнөө жил 46 мянга гаруй хүн бүртгүүлжээ. Энэ нь өнгөрсөн жилийн оролцогчдоос хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна. Мөн Англи, Орос, Хятад, Япон, Кени зэрэг 42 орны 430 гүйгч тамирчин хүрэлцэн ирээд буй.

“Улаанбаатар марафон -2026” олон улсын гүйлтийн салхийг хагалж, бүтэн марафон буюу 42.1 километрийн ангиллын тамирчид 07:00 цагт гараанаас гарсан гүйлт үргэлжилж байна. Хагас марафон буюу 21 км, 10 км -ийн төрөлд гүйгчид дөнгөж сая гараанаас гарлаа. Энэ жил оролцогчдын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан замын ачааллыг хуваарилах зорилгоор гарааны цагийг зөрүүтэй зохион байгуулж байгаа юм.

Мөн энэ жил Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн 21, 41 километрийн замыг албан ёсоор хэмжиж, баталгаажуулсан сертификатыг олгосноороо онцлогтой. Стандартын баталгаажсан замтай болсон нь дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчид ирж гүйх боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ манай улсын хөнгөн атлетикийн спорт хөгжлийг тодотгосон үйл явдал юм.

Марафонд 100 шүүгч, 2500 сайн дурын ажилтан ажиллаж байгаа аж. 152 хүний бүрэлдхүүнтэй баг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм. Мөн энэ жил усны цэгийн тоог нэмэгдүүлж, гүйлтийн маршрутын дагуу усны ес, тэжээлийн таван цэгийг байршуулжээ.

Гүйлтийн төрлүүдийн гараанаас гарах цаг, байршил:

  • Хагас марафон буюу 21 км, 10 км -ийн төрөл 8:30 цагт эхэлнэ.
  • Эрүүл мэндийн 5 км -ийн гүйлт 13:00 цагт МУИС-ийн урдаас гарна
  • Гэр бүлийн 1.5 км-ийн 15:00 цагт эхэлнэ
  • хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  1.5 км-ийн гүйлт 15:30 цагт МУИС-ийн урдаас гарна
  • Тусгай олимпын 800 метрийн төрөл 16:00 цагаас Спортын төв орлны харалдаа замаас
  • Тусгай олимпын 500 метрийн төрөл Улаанбаатар зочид буудлын харалдаа замаас 16:10 цагаас тус тус гарна.

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...