Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Date:

Цэргийн цол, чимэг олгох 35 дахь удаагийн “Бүх цэргийн наадам” зургадугаар сарын 6-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Жил бүр уламжлал болгон болдог тус барилдаанд Монголын үндэсний бөхийн холбооны аймаг, цэрэг, сумын цолтнуудын 2025-2026 оны улирлын чансааг харгалзан бөхчүүдийг оролцуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, энэ улиралд МҮБХ-ноос зохион байгуулсан барилдаануудын чансаагаар эрх авсан бөхчүүд хүч үзэх юм.

Энэ удаагийн наадамд аймаг, цэргийн арслан цолтой 99, заан 25, харцага найм, начин 64, сумын цолтой болон залуу 60 бөх барилдахаар квот тогтоосон байна.

Хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй болсон бөхийн оронд дараагийн чансаанд эрэмбэлэгдсэн бөхийг нөхөн оролцуулах журам үйлчлэх аж.

1992 оноос эхлэлтэй “Бүх цэргийн наадам”-ын анхны түрүү бөхөөр Булган аймгийн Бугат сумын харьяат, улсын чин зоригт С.Дэлгэрбат тодорч байв. Харин өнгөрсөн жилийн барилдаанд Говьсүмбэр аймгийн харьяат, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлж, “Бадрангуй” чимэг хүртсэн юм. Мөн тус наадамд 2021, 2022 онд улсын заан М.Лхагвагэрэл дараалан түрүүлсэн бол 2000, 2001 онд улсын начин Д.Цогзолдорж хоёр жил дараалан түрүү бөхөөр шалгарч байжээ. Түүнчлэн улсын аварга Ч.Санжаадамба 2008, 2010 онд, улсын харцага А.Бямбажав 2005, 2007 онд түрүүлж байсан түүхтэй. “Бүх цэргийн наадам”-д түрүүлсэн бөхчүүдээс дархан аварга нэг, улсын аварга хоёр, гарди хоёр, заан хоёр, харцага гурав, улсын начин 16 төрсөн байдаг. Харин аймгийн хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар, цэргийн арслан Г.Жамбалдорж, Б.Өлзийсайхан, Д.Цэрэнням нар одоогоор улсын цолонд хүрээгүй байна.

Мэдээллийн эх сурвалж: news.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох...