Хятад: Есөн ихэр хүүхэд тээж байсан эх үр хөндүүлжээ

Date:

Хятадын Жянши мужийн Наньчан хотын оршин суугч, 25 настай А өнгөрсөн оны аравдугаар сард хийлгэсэн эмнэлгийн шинжилгээгээр хэвлийдээ есөн ихэр хүүхэд тээж байгаа нь тогтоогдсон байна. “South China Morning Post” сонины мэдээлснээр, тэрбээр гэрлээд нэг жил өнгөрөхөд жирэмслээгүй тул эмнэлэгт хандан эмчилгээ хийлгээд хэдэн сарын дараа хөл хүнд болохдоо ийнхүү олон ихэр хүүхэд тээх болжээ.

Гэвч эхнэр нөхөр хоёр ярилцаад, мөн эмчийн зөвлөсний дагуу эрсдэлийг харгалзан үзэж үр хөндүүлэхээр болсон байна. Гэхдээ гэр бүлийн санхүүгийн байдал, хүүхдүүдийн өсөлт бойжилт зэргийг харгалзан хоёр хүүхдийг үлдээж, үлдсэн долоог нь мэс заслын аргаар авахуулсан байна. Гэвч өнгөрсөн сард жирэмсний хяналтын үзлэгээр умайн хүзүүний ноцтой халдвар илэрсэн тул хоёр хүүхдийг мөн үр хөндүүлжээ.

Бүсгүйн нөхөр “Эхнэрийнхээ амь насыг аврахын тулд хүүхдүүдээсээ татгалзахаас өөр арга байгаагүй” гэжээ. Дэлхий даяар ийм олон ихэр хүүхэд төрүүлсэн тохиолдол маш ховор байдаг. 1971 онд Австрали, 1999 онд Малайзад есөн ихэр төрсөн ч хэдхэн хоногийн дараа бүгд энджээ. Олон ихэр хүүхэд тээсэн тохиолдолд хүүхэд эхийн хэвлийд хангалттай бойждоггүй, төрсний дараа хөгжлийн бэрхшээлтэй, тархины саажилттай болох магадлал өндөр байдаг гэнэ.

2021 онд Баруун Африкийн Мали улсын иргэн Халима Сиссе байгалийн жамаар есөн ихэр хүүхэд эсэн мэнд төрүүлсэн нь ийм төрлийн цорын ганц тохиолдол болсон аж. Тэрбээр таван охин, дөрвөн хүүг 30 долоо хоног тээн эсэн мэнд төрүүлж байжээ. Харин 2009 онд АНУ-ын Калифорниад, 2010 онд Хятадад найман ихэр хүүхэд төрүүлсэн тохиолдол бий. 

Мэдээллийн эх сурвалж: duuren.life

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...