Улаанбаатарт өдөртөө 14 хэм байна

Date:

2026 оны 06-р сарын 04-ний 20 цагаас 06-р сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ хүргэж байна. 


Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.

СалхиИхэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -4…+1 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11…+16 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +10…+15 градус, Их нууруудын хотгороор +23…+28 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООРҮүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООРҮүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООРҮүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -1…-3 градус, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох...