Засгийн газар хуралдаж байна

Date:

Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Өнөөдрийн /2026.06.10/Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар,
  • Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах этгээдийг сонгон шалгаруулах ажлын дүнгийн талаар
  • УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдын санаачлан боловсруулсан Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай анхдагч хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нараас санаачлан боловсруулсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
  • “Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлээр “Эрдэнэс ҮТП” ХХК-д Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэрт “Эрдэнэт” үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Хүнд үйлдвэрийн чиглэлээр “Вестерн Холд” ХХК-д Ховд аймгийн Буянт, Дарви сумдын нутаг дэвсгэрт “Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох/
  • “Үндэсний стратеги төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө (2026-2030)/ зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...