Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Date:

Имарт буюу “Скай Хайпермаркет” ХХК болон “Улаанбаатар Их Дэлгүүр” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэхээр боллоо. Төслийг хэрэгжүүлэх хоёр талын хамтын ажиллагааг баталгаажуулсан гэрээнд гарын үсэг зурах ёслол 2026 оны 6-р сарын 3-ны өдөр амжилттай зохион байгуулагдсан аж. Гэрээнд “Улаанбаатар Их Дэлгүүр” ХХК-ийн Ерөнхийлөгч Г.Сүхээ болон “Скай Хайпермаркет” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа нар гарын үсэг зурсан юм.

Хотын төвд байрлах Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэх энэхүү шинэ салбар нь хэрэглэгчдэд өдөр тутмын хэрэгцээт хүнс, ахуйн бараа бүтээгдэхүүн болон Имартын чанартай үйлчилгээг илүү ойр, хүртээмжтэй хүргэх зорилготой юм. Шинэ салбар ашиглалтад орсноор хотын төвийн хэрэглэгчид тав тухтай орчинд хэрэгцээт худалдан авалтаа нэг дороос хийх боломж бүрдэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 болгон өөрчилнө

Шатахууны шуурхай штабын хуралдаан болж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн...