Улаанбаатар хот орчмоор үргэлжилсэн хүйтэн бороо, уулаараа нойтон цас орно

Date:

Өнөөдөр буюу 20-нд Улаанбаатар хот орчим, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Сүхбаатарын нутаг, Дорнодын баруун хэсгээр үргэлжилсэн хүйтэн бороо, уулаараа нойтон цас, Дорнодын зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, газар тариалангийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, нутгийн зүүн хагаст салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр үргэлжилсэн хүйтэн бороо, уулаараа нойтон цас, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Зүүн Аймгуудын Нутгийн Зүүн Хэсгээр Баруун Өмнөөс Баруун Хойш Эргэж, Бусад Нутгаар Баруун Хойноос Секундэд 5-10 Метр, Нутгийн Зүүн Хагаст Секундэд 13-15 Метр Хүрч Ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Байдраг голын эх, Тэс, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +1…-4 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Алтайн өвөр говь, Халх голын хөндийгөөр +12…+17 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор +7…+12 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан,

Өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +24…+29 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх гол орчмоор +18…+23 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

Улаанбаатар орчмоор үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө +8…+10 градус дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...

Наадмын өдрүүдээр иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн тээврийн 32 автобус...

“Playtime” наадмын хяналт, шалгалтаар дараах эд зүйлсийг хураажээ

"Playtime" хөгжмийн фестивалийн эхний өдөр /2026.07.02/ хамгаалалт, хяналт шалгалтын...

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийж, наадмын нээлтийн ёслолд зочноор оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос...