Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

Date:

Эмээлт эко аж үйлдвэрийн парк ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмарын 2026 оны 1 сарын 14-ний өдөр батлагдсан тушаалаар ХУД-ийн 20-р хорооны нутагт байрлах “Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн, хөрсний бохирдлыг нөхөн сэргээх аргачлал, суурь судалгааг боловсруулах” чиглэлийн дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж “Эртэч Наран” компани тодорсон.

May be an image of studying and text that says '82 Ирээдуйн хэрэгцээ: Иргэдийн тэргуулэх шаардлага 91.7% (Хамгийн ендер санал авсан парк, HOROOH байгууламн байгуулах Сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн ДэД 比催桃 31.6% бутцийн телевлелт. Иргэд зевхен ерсийг цэвэрпзэд зогсохгуй тухайн бусийг амралт, боловсрол, байгаль орчинд ээлтэй амъд орон ай болгон хувиргахыг шаардан байна. SO ObriNGG R3ULDI ชง.ซิธิกิคแรน่เ้อเร่น่า OLCOXLAN 3K0 ЭКОПАРК IAPK ၁၅၁၀၀၀၁၀၃ зеэжнпдеиньне'

Тус компани өнөөдөр судалгааныхаа эхний ээлжийн хэлэлцүүлгийг Эмээлт эко аж үйлдвэрийн паркт зохион байгууллаа.  Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн салбар, арьс ширний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд 90 гаруй жилийн түүхтэй бөгөөд өнөөдрийн байдлаар ХУД-ийн 20-р хорооны бүсэд нийтдээ 30.27 га газрыг хамарсан 28 арьс шир боловсруулах, 3 ноос боловсруулах гээд 31 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Хэдийгээр арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлтийн эко аж үйлдвэрийн паркруу нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байгаа боловч эргээд тус хэсгийг дахин төлөвлөхөд эхний ээлжинд хөрс, усны бохирдлыг нэн даруй хоргүйжүүлэх, нөхөн сэргээх шаардлагатай байгаа юм.

May be an image of text

Судлаач эрдэмтдийн үзэж байгаагаар Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн тодорхой хэсэгт үйлдвэрүүдийн ихээр хэрэглэдэг хромын бохирдол хөрсөнд зөвшөөрөгдөх хэмжээнээс 71 дахин их байгааг тогтоосон.

Энэ нь цаашлаад иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй учраас Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас санаачлан Арьс шиний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлсний дараах дахин төлөвлөлтийг тооцоолохоос гадна эхний ээлжинд хөрсний бохирдлыг судлах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм.

May be an image of one or more people, people studying, newsroom and text

Энэ удаагийн хэлэлцүүлгээр ажлын явц болон нэмэлт саналуудыг тусгасан бол дараагийн уулзалтууд ХУД-ийн 20-р хороонд оршин суух иргэдийн төлөөлөл, яам, төрийн агентлагууд, эрдэмтэн судлаачдыг хамруулсан өргөн бүрэлдэхүүнтэй болохоор тогтлоо.

May be an image of studying and text

May be an image of one or more people, people studying and text

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

COP17 “Youth Forum”-ын нээлтийн арга хэмжээ боллоо

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага...

У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулж...