“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

Date:

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас – Шийдвэрийг Та өөрөө”

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Ариунболд, Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар нар оролцож, хүүхэд, залууст өөрсдийн туршлагаасаа хуваалцан, санал бодлоо солилцлоо.

Энэ жилийн аяны “Мэдээллийг AI-аас – Шийдвэрийг Та өөрөө” уриа нь хиймэл оюун ухааны эрин үед санхүүгийн зөв мэдээллийг олж авах, түүний үнэн зөв, найдвартай байдлыг нягтлан шалгах, улмаар өөрийн хэрэгцээ, зорилгод нийцсэн санхүүгийн шийдвэрийг бие даан гаргахын чухлыг онцолж байна.

Иргэн бүр санхүүгийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, хуримтлалын зөв дадлыг хэвшүүлэн, өнөөдрийн зөв шийдвэрээрээ маргаашийнхаа санхүүгийн баталгааг бүтээцгээе.

#20саятөгрөгдаатгагдсан
#ДэлхийнХуримтлалынӨдөр2026
#МэдээллийгAIаасШийдвэрийгТаӨөрөө
#Хуримтлал #СанхүүгийнБоловсрол #ХадгаламжийнДаатгал

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 болгон өөрчилнө

Шатахууны шуурхай штабын хуралдаан болж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн...