Өмнөд Солонгосын жүжигчин Ким Сэ Рон гэртээ нас барсан байдалтай олджээ

Date:

Сөүл хотын цагдаагийн газраас мэдээлснээр Өмнөд Солонгосын жүжигчин Ким Сэ Рон нас барсан байна.

24 настай жүжигчнийг Сөүл хотын Сонгсу-дон дүүрэг дэх гэртээ нас барсан байдалтай байсныг найз нь олжээ. Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн шинжтэй ямар нэгэн сэжүүр илрээгүй гэж мэдэгдэж, үхлийн шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаалт явуулж байна.

Ким Сэ Рон жүжигчний карьераа хүүхэд байхдаа эхлүүлсэн бөгөөд Өмнөд Солонгосын ирээдүйтэй залуу жүжигчдийн нэг гэж тооцогдож байв. 2000 онд Сөүл хотод төрсөн тэрбээр 2009 онд “A Brand New Life” кинонд тоглож, Каннын кино наадамд оролцсоноор олонд танигдсан.

Үүний дараа тэрбээр 2010 оны Өмнөд Солонгосын хамгийн өндөр орлого олсон “The Man from Nowhere” болон 2012 оны триллер төрлийн “The Neighbour” кинонд тоглож, шагнал хүртсэн.

Мөн 2014 оны “A Girl at My Door” кино болон 2016 оны “Mirror of the Witch” зэрэг телевизийн олон ангит кинонд тоглосон. Гэсэн хэдий ч 2022 онд согтуугаар машин жолоодсон хэргээр олны анхаарлаас холдсон бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сард 20 сая воноор торгуулж байсан.

Ким Сэ Роны хамгийн сүүлчийн дүр нь Netflix-ийн 2023 оны “Bloodhounds” кинонд байсан ч согтуугаар жолоодсон хэрэг явдлын улмаас түүний дүрийн ихэнх хэсгийг хассан гэж Variety мэдээлжээ.

Мэдээллийн эх сурвалж: gogo.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...