Цахим орчинд бусдыг хулгайч гэж мэдээлэл тараасан иргэн А-д эрүүгийн хэрэг үүсгэжээ

Date:

Цагдаагийн байгууллагад 2025 оны хоёрдугаар сарын 4-нд иргэн Л “А гэгч нь цахим орчинд намайг орон байрны хулгайч гэж худал мэдээлэл тараагаад байна” гэх гомдол гаргаж, шалгуулахыг хүсжээ.

Шалгалтын явцад тогтоогдсон баримтад үндэслэн иргэн Л-ийн гаргасан гомдлыг хэрэг бүртгэлтийн  хэрэг нээхээс татгалзах саналтайгаар энэ сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Прокурорын газарт  хүргүүлсэн байна.

Тус Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай хүргүүлсэн материалыг хянаад, хоёрдугаар сарын 20-ны өдөр иргэн А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж хэргийг Цагдаагийн байгууллагад буцаан хүргүүлсэн байна.

Мөрдөгчөөс энэ сарын 21-ний өдөр А-д хяналтын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Мэдээллийн эх сурвалж: gogo.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулж...

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2026 оны 08 дугаар сарын...

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх...

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...