Жүжигчин Б.Барслхагва урлагийнханд зориулж хатуу үг дайлаа

Date:

Б.Барслхагва: “Гадаадад байгаа Монголчууд дээрээ очиж тоглолт хийж байгаа хамтлаг дуучид маань жаахан сэтгэл гаргаж ажиллаж байгаарай гэж хүсэх гэсэн юм. Хүний газар ажиллаж амьдарч байгаа хүмүүс чинь цаг заваа гаргаад төлбөрөө төлөөд очдог. Энд байгаа шиг байхгүй шүү дээ. Эртнээс ажлаа зохицуулна. Зарим нь ээлжээ өөрчилнө. Маргаашийн хичээлээ аргална. Зарим бүр 100-400км хол газраас зориод ирнэ. Тэгээд дэлхийн сүпер одуудын тоглолтын үнэтэй ижил үнээр үзнэ. Зарим нь бүр илүү ч үнэтэй байсан байх.

Гэтэл товлосон цагаасаа 2,3 цагийн дараа эхэллээ ч гэх шиг. Бүтэн тоглолт хийнэ гэж зар тараагаад 5 дуу дуулаад явдаг ч гэх шиг. Шал согтуу байдаг ч гэх шиг. Таксанд уух юм дагалдана гэснээ өгдөггүй ч гэх шиг. Ийм өөдгүй, хүндлэлгүй хандлага гаргаад байвал дараагийн удаа хэн очих вэ? Нэг удаа мөнгө олох арга болгож бүү хандаач. Гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчууд маань уран бүтээлчдээ дэмжиж, дуртай дуугаа сонсож, хамтдаа нэг үдшийг сайхан өнгөрөөе гэж итгэл найдвар тээгээд ирдэг. Харин тэр итгэлийг нь хөсөрдүүлж, хариуцлагагүй байдал гаргах нь зөвхөн тухайн уран бүтээлчийн нэр хүндэд бус бүр Монголын урлагийн үнэ цэн, урлагийнхны үнэлэмжид хүртэл сөргөөр нөлөөлнө.

За тэгээд хямдыг нь бодоод л.лрын газар сонгоно. Дуугаралт, тоног төхөөрөмж, мик нь авах юмгүй. Энэ бүгдийгээ ЗБ хийж байгаа нөхдүүдтэйгээ сайн ярилцаж тохирч ажиллахгүй бол хаа хаанаа асуудалтай байна аа. За тэгээд авах нэг нь аваад ад үзэх нэг нь ад үзнэ биз!!! Act professionally” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох...