Дорнодын Халхгол, Матад сумын нутагт гарсан талын түймрийг унтраажээ

Date:

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас Дорнодын Матад сумын нутаг руу орсон түймрийг өчигдөр /2025.03.10/ 19.00 цагийн орчимд унтраажээ. Түймэр унтраахаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон Халхгол сумаас зургаан бүлэг ажиллаж, Халхгол сумын нутаг Вангийн цагаан уулын баруун дор барьж унтраав гэж Дорнод аймгийн Засаг даргын орлогч, Аймгийн Онцгой комиссын дарга Ч.Ганбат мэдээлэв.

Нэг түймэр дөнгөж унтраагаад байтал Матад сумын нутаг Бүрдэнэ гол хэмээх газарт түймэр цурамнаас алдагдсан гэх дуудлага ирж, гал унтраахаар ажилласан багийнхан дараагийн түймрийн голомт руу хөдөлжээ. Цурамнаас алдсан түймрийг урд шөнө 01.00 цагийн орчимд унтраасан байна.

Дорнод аймгийн нутагт гарсан талын түймрийн улмаас 20 гаруй айлын гэр, малын хашаа саравч, автомашин, хонь мал шатаж, гарз хохирол их гарчээ.

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт 2025.03.10-ны өдөр. 

Иймд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы тушаалаар зүүн аймгуудад гарсан түймэрт өртсөн айл өрх, иргэд, хүүхэд багачуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, орон гэр, орчны сэргээн босголтыг зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, галд өртсөн мал сүргийг эрүүлжүүлэх, малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх, амьжиргааг нь дэмжих Шуурхай ажлын хэсэг байгуулжээ.

Ажлын хэсгийг УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү ахалж, ЭМЯ, НЭМҮТ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Зооноз өвчин судлалын үндэсний төв, ХХААХҮЯ, ХХЕГ, ЦЕГ, БХЯ,БОУАӨЯ зэрэг байгууллагын холбогдох албаны хүмүүс болон аймаг, орон нутгийн удирдлагууд газар дээр нь ажиллах юм.

Мөн Шадар сайдын тушаалаар түймэрт өртсөн 25 айл өрхөд гэр, хүнс, эрүүл мэндийн багц, дулаан хувцас хэрэглэл олгохоор шийдвэрлэсэн байна.

Мэдээллийн эх сурвалж: gogo.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Н.Энхбаяр: Э.Батшугарыг Эрүүл мэндийн сайд болсон гэхэд нь цочирдсон. Хэл амтай ажил юм биш үү гэж хэлсэн…

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын шинэхэн бүтэц бүрэлдэхүүнээ бүрдүүлээд...

О.Уламсайханыг хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулсан иргэнд 720 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэжээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан "Огцрох...

Шадар сайд Н.Номтойбаяр Онцгой байдлын салбарын цалин, урамшууллын тогтолцоог сайжруулна гэв

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өчигдөр (2026.04.06) Онцгой байдлын...

Ёс зүйгүй гишүүдийг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн хуулийг өнөөдөр хэлэлцэж эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах...