Шинэ үсгийн багш Тулгын дүрээр танигдсан Б.Гарьд хорт хавдар тусч, ард түмнээсээ тусламж хүсчээ

Date:

Шинэ үсгийн багш Тулгын дүрээр бидэнд хэдийн танигдсан Б.Гарьдын эхнэр Ц.Үүрцайх өөрийн цахим хуудсаараа дамжуулан ард иргэдээсээ тусламж хүслээ. Тэрбээр:

“ШИНЭ ҮСГИЙН БАГШ ДАА НЭГ УДАА ТУСЛААЧ

Миний хань, хоёр охины минь аав, ард түмэнд “Шинэ үсгийн багш” киноны Тулгын дүрээр танигдсан жүжигчин Бунтарын Гарьд нь 2024 оны 6 дугаар сард бамбайн “хорт хавдар”-аар оношлогдож, 8 дугаар сард ХСҮТ-д хагалгаанд орсон билээ. Эхний хагалгаа амжилттай болсон ч хавдар дахин сэдэрч, хоёр дахь хагалгаанд орох шаардлагатай болсон юм. Тус хавдар нь “medullary carsinoma” гэх бамбайн хорт хавдарын 6-8 хувьд тохиолддог , мөн С эсийн мутацид орсон ховор төрлийн хавдар болох нь тогтоогдож БНСУ-ыг зорьсон юм.

Өнгөрсөн 6 сарын турш БНСУ-ын Ханян Их сургуулийн эмнэлэгт үзүүлж, хяналтад орсон бөгөөд тус хавдарт эм, эмийн эмчилгээ, хими, цацрагийн эмчилгээ тохирохгүй, зөвхөн хагалгаагаар эмчилдэг гэсэн билээ. Бид бүхий л боломжоо дайчлан зүтгэсэн хэдий ч хамгийн чухал мөчид санхүүгийн хүнд байдалтай нүүр туллаа.

Ханийн минь аав Монголын кино урлагийн нэрт найруулагч МУУГЗ Ж.Бунтар гэж мундаг хүн байсан. Үзэгчид “Ирж яваа цаг, “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай”, “Гэрлэж амжаагүй явна” бүтээлээр нь сайн мэдэх билээ. Бага насанд нь бурхан болсон аавынх нь өмнөөс, хань, хоёр охиныхоо өмнөөс ард түмнээсээ “НЭГ Л УДАА ТУСЛААЧ” гэж гуйж байна. Эдгэрэх бүрэн боломж байгаа хэдий ч санхүүгийн өмнө бүрэн сөхөрлөө.

Манай гэр бүлд “ НЭГ Л УДАА ТУСЛААЧ”. Нэг удаа аавынх нь оронд нөмөр нөөлөг болооч гэж монгол түмнээсээ гуйя.

Хүндэтгэсэн эхнэр:- Ц.Үүрцайх

Хандивын данс:- 1909206749 Голомт банк, Бунтар ГАРЬД.

Ийм зүйл гуйж байгаад минь уучлаарай. Ханьтай минь хамт ажиллаж байсан найзууд, уран бүтээлчид, хамт олон нь уриалаад, түүчээлээд өгөөрэй гэж хичээнгүйлэн хүсье” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих, эрчим хүч болон нийтийн тээврийн...

Эцэг эхийн зөвлөл зохион байгуулж буй гэх нэрийн дор төгсөлтийн баяр, үсэглэлийн баяр, ой тэмдэглэхийг болиулах чиглэл хүргүүлжээ

Боловсролын ерөнхий газраас бүх шатны боловсролын сургалтын байгууллагын удирдлага...

Өрхийн эмнэлгийн дарга ЭМДС-ын төсвөөс ₮194 саяыг хувийн хэрэгцээндээ зарцуулжээ

Прокурорын байгууллага энэ сарын 13-17-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг...

Туулын хурдны зам баригдсанаар голлох замуудын хөдөлгөөний ачаалал 5-30 хүртэлх хувиар буурах боломжтой

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зөвлөлийн хурлаар “Туулын хурдны зам”...