Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ

Date:

Иргэдийн таатай, аюулгүй, чөлөөтэй зорчих орчныг бүрдүүлэх зорилгоор нийслэлээс явган болон дугуйн замыг чөлөөлөх ажлыг эрчимтэй өрнүүлж буй.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг иргэдэд скүүтер, цахилгаан дугуйны түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Tapatrip, Jet, Eco Bike компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцлэх талаар санал солилцсон аж.

Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Нийслэлийн зүгээс та бүхний үзүүлдэг үйлчилгээг дэмжин ажилладаг. Харин та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж 18-аас доош насны хүүхдүүдийн хэрэглээг хязгаарлах, үйлчилгээний системдээ хэрэглээний соёл, ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэх, хяналтыг сайжруулж, иргэдийн хөдөлгөөнд саад болохуйц эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг тогтмол цэгцлэх шаардлагатай” гэлээ.

Харин скүүтер, цахилгаан дугуйны түрээсийн үйлчилгээ үзүүлдэг компанийн удирдлагууд цаашид хяналтаа сайжруулна. Тухайн хэрэгслийг зөвшөөрөгдсөн бүсэд байрлуулахыг хэрэглэгчдээ уриалж, соён гэгээрүүлэх ажлыг үе шаттай хийнэ гэдгээ илэрхийлжээ.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох...