Комедиан Ж.Баяржаргал: Уучлалт гуйхгүй бол намайг гүтгэсэн хэргээр шүүхэд хандана

Date:

Тэнгисийн эрэг дээрх 24/7 шоу нэвтрүүлгийн оролцогч Jieun буюу Ж.Энххүслэн өчигдрийн дугаар дээр экс найз залуу нь түүнд хүчирхийлэл үйлддэг байсан гэх утгатай зүйл ярьсан. Түүний экс найз залуу болох Комедиан Баяраа /Ж.Баяржаргал/ түүний энэ яриаг үгүйсгэж өөрийн цахим хаягаараа дамжуулан мэдээлэл хийжээ.

Тэрбээр “Хүн итгэмээр зүйл яриарай. Миний хүмүүжилд эмэгтэй хүнд гар хүрэх гэдэг зүйл байхгүй шүү. Зөрөхдөө өөр лүү чинь харсан хүнийг хараад уурладаг гэнэ үү. Броо чи өөрийгөө юу гээд бодчихсон юм бэ. Чи яахаараа найзуудтайгаа уулздаг юм гээд хана руу шиддэг гэнэ үү. wtf. Чи одоо Ларьдма гээд кино ярьж байгаа юу? Би хэдий циркчин ч гэлээ өөр шигээ хүнийг хана руу шидлээ юу.

Ядаж логикоор бод. Би 181 см, чи 182 см шдээ.Би уурлахаараа хашхичиж, юм хум сүйтгэдэг хүн биш, эргүү юм бэ. Тэгснээ салъя гэхээр амиа хорлоно гэдэг байсан ч гэнэ үү. Хэдэн он бэ. Салъя гэж гуйдаг байсан ч гэх шиг. Би бараг гуйж салсан шдээ юу вэ? Араар тавихад нь боломж олгоод л аймар тэнэг удаан тэссэн шдээ харин ч. Тийм ядчихсан арга хэрэглэж үхнэ, мүхнэ гэдэг хүн биш шүү жоохон хүүхэд байгаа бишдээ.

Та хэд бас шүүлтүүртэй ялгаж тунгаагаарай. Түрүүлж дуугарсан хүнийх нь зөв байдаггүй шүү. Бас эрэгтэй хүн өөрийгөө өмөөрөх эрхтэй. Шалчигналаа гэдэг үгээр олон хүн эрхээ хориулсан байдаг. Үнэхээр би тэр хүний хэлсэн зүйлүүд үнэн бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна.

Өөрөө уучлалтаа гуйгаад ярьсан юмаа залруулна биз. Гэмээ ухаараад амны алдаа хийснээ ухаарвал МУЖИК зангаа гаргаж дуугүй байя. Үнэхээр үгүй ээ гэвэл намайг гүтгэсэн хэргээр хуулийн байгууллагад хандана” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Даварсан Екатерина дэмжсэн дагагч нараа бага байна хэмээн гонсойлгож хурдан 200 мянга болгохыг хүсчээ

Екатерина онлайн дэлгүүрийн эзэн Ж.Өлзийжаргал 6 жилийн турш ажиллуулж...

Г.Занданшатар: Ярьдаг биш хийдэг ЕС байхын тулд урьдчилж амлалт өгмөөргүй байна

Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг ТББХ-оор хэлэлцэж...

Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Монголын барилгачдын “Golden city” FC клуб санамж бичигт гарын үсэг зурлаа

Дээд лигт дэвшин орох зорилготой багийг дэмжин ажиллах бодлогын...

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлыг ХҮН намын гишүүдээс уучлалт гуйхыг шаарджээ

Энэ сарын 2-3-нд шилжих шөнө УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий...