О.Нарангарав: Б.Эрдэнэсүх намайг хүлж, бэлгийн дур хүслээ хангаж, үүнээсээ хийсэн бичлэг зэргээ олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлж байсан

Date:

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх нь өнгөрсөн 10-р сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаж, улмаар нэг сар цагдан хоригдох байсан ч хугацаанаас нь өмнө хилийн хориг тавьж, хязгаартай зорчих байдлаар сулласан юм.

Түүний эхнэр О.Нарангарав, өмгөөлөгчийн хамтаар өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, дараах мэдээллийг өглөө.

О.Нарангарав: Өнөөг хэр хүүхэд болон эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байгаад харамсалтай байна. Сүүлд гэхэд 2022 онд 10 давхрын тагтнаас намайг авч шидэхийг завдсан. Тухайн үед би амийг минь аврахыг гуйж орилсноор манай хаалгыг хүн балбаж, улмаар би амь аврагдсан. Намайг тагнаж чагнаж, үр хүүхдүүдийн минь эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг зөрчиж байгааг цагдаагийн байгууллагад өгсөн.

Намайг тавилгатай орон сууцыг нь зарсан хэмээн сошиал орчинд бичсэн байна лээ. Б.Эрдэнэсүх гэр бүлээс гадуурх харилцаатай болж, хүүхдүүдийг маань гэрээс нь хөөж гаргасан. Ингээд би хүүхдүүдтэйгээ ярилцаад шийдвэр гаргасан. Монголд байх хугацаанд намайг амь эрсдэх аюултай гэж үзээд БНСУ руу явж, ажиллах талаар яриад би явсан. Б.Эрдэнэсүх том хүүгээ хүртэл шүүхэд өгсөн. Гэр бүлийн дундын компанитай. Хүүгээ огт танихгүй гэж ээжийн хамтаар мэдүүлж, компанийнх нь үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг хулгай хийж явсан гэж хэлээд цагдаад гомдол гаргасан байсан. Ийм нөхцөл үүссэн учраас Солонгост би хар амиа хоохойлоод явж байж чадаагүй.

Хүүхдүүдийнхээ эцэг нь юм чинь тэдэндээ арай ч халдахгүй байх гэж бодсон чинь хүүхдээ шоронд хатаана, овгоо солиорой гэдэг шахалт үзүүлсэн. Миний 4 хүүхэд бэр, ач хүүхдүүд маань миний хувьд хамгийн үнэ цэнтэй хүмүүс учраас би тэнд зөвхөн өөрийгөө бодоод байж чадсангүй ээ.

Миний хүүг хулгайн хэргээр цагдаад өгсөн нь прокурорын шатанд шилжсэн байсан. Б.Эрдэнэсүх хүүгээ менежер гэж хэлж, хөндлөнгийн юм шигээр хандсаныг прокурор “аав, хүү юм байна” гэдгийг нь тогтоогоод хулгайн сэдэлгүй гэж шийдвэрлэсэнд баярлаж байна. Намайг олон жилийн хугацаанд 102 руу яагаад залгаагүй юм бэ гэж байна.

Намайг хүлж, бэлгийн дур хүслээ хангаж, үүнээсээ хийсэн бичлэг зэргээ олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлж байсан. Ёс бус үйлдэл үзүүлж байгаа хүн СБД-ийн иргэдийн төлөөлөгч байхад яаж надтай адилхан хүчирхийлэлд өртдөг гэр бүлийг хамгаалж, таслан зогсоох вэ. Миний хүүхдүүд эцэг хүний хайр халамжийг үзэж байгаагүй. Би Г.Угалзцэцэгтэй уулзаж хүүхдүүдийнхээ хувцсыг авмаар байна гэж эмэгтэй хүний хувиар гуйхад гэрлэлтийн баталгаагаа салгах гэж байгаа гээ биз дээ гэх зэргээр надад хэлсэн. Олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тарааж байгаад харамсаж байна.

О.Нарангаравын өмгөөлөгч: Б.Эрдэнэсүх нь гарч ирснийхээ дараа өөрөө лайв хийсэн байсан. Энэ үйлдэл нь өөрөө хохирогчийн сэтгэл зүйн байдал хүнд байгаа дээр хохирогч руу чиглэсэн худал мэдээлэл тараахад оролцсон гэж үзэж байна. Удаа дараа хохирогчийн эргэн тойронд гарч ирэх, шахаж айлгах зэрэг нөхцөл үүсгэсэн. Өөрөө таслан сэргийлэх арга хэмжээ авсан байтал ийм үйлдэл гаргаж байгааг өмгөөлөгчийн хувьд буруу гэж үзэж байна” гэв.

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Н.Энхбаяр: Э.Батшугарыг Эрүүл мэндийн сайд болсон гэхэд нь цочирдсон. Хэл амтай ажил юм биш үү гэж хэлсэн…

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын шинэхэн бүтэц бүрэлдэхүүнээ бүрдүүлээд...

О.Уламсайханыг хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулсан иргэнд 720 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэжээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан "Огцрох...

Шадар сайд Н.Номтойбаяр Онцгой байдлын салбарын цалин, урамшууллын тогтолцоог сайжруулна гэв

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өчигдөр (2026.04.06) Онцгой байдлын...

Ёс зүйгүй гишүүдийг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн хуулийг өнөөдөр хэлэлцэж эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах...