16 настай хохирогч Ш охины ээж Г.Отгонтуяа давж заалдана

Date:

16 болон 32 настай хоёр эмэгтэйн амийг зэрлэгээр “хөнөөсөн” Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хоёр өдрийн турш болж өнөөдөр шийдвэрээ гаргасан билээ.

Тодруулбал, Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин хэрэгт хамжигчаар оролцсон гэх Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нар болон яллагдагч Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан юм.

Тэгвэл хохирогчийн ээж шүүхийн шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “Монгол Улсад шударга ёс байдаггүй гэдгийг 581 хоногт харлаа. Асар их гомдолтой байна. Сошиалд цацагдсан Э.Ган-Эрдэнийн ээжийн хийсэн гэх бичлэг яагаад гэм буруугийн шүүх хурлын өмнө гарч ирсэн юм.

Шүүхийн шийдвэр миний гар дээр ирсний дараа дахин хуулийн байгууллагад хандана” гэсэн юм.

Мэдээллийн эх сурвалж: ubn.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...