Х.Нямбаатар: Миний зургийг Э.Бат-Амгалангийн хадам дүү шатаасан. Шатаавал шатаагаад бөөлвөл бөөлнө биз, би ажлаа л хийе…

Date:

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэ үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалантай үүсээд буй маргааныхаа талаар дараах тодруулгыг өгсөн байна.

Х.Нямбаатар: “Ерөнхий сайд уржигдар Э.Бат-Амгалан бид хоёрыг дуудаж уулзсан. Сошиал хэрүүлээ боль л гэсэн. Би Баянзүрх дүүрэг дээр хүн жагсаагаад гүйгээд байгаа зүйл байхгүй. Өөрөө тийм үйлдлүүд хийгээд байгаа. Гэтэл би олигтой юм хийгээгүй. Ганц лайв л хийсэн. Өөр юу ч хийгээгүй биз дээ. Тэрийг өөрөөс нь асуух хэрэгтэй. Би дахиж хэрүүл, уруул хиймээргүй байна. Энэ хавар ажил их байна.

ТЭЦ-5-ын газар шорооны ажил эхэлчихсэн явж байна. Дамбадаржаагийн ДС мөн эхэлж байна. Тойрог хурдны зам гээд тусдаа ажил дөрөвдүгээр сард тендер нээгдэнэ. Трамвай ч мөн адил дөрвөн сард тендер нь нээгдэнэ. Сэлбийн ажил овоо урагштай үргэлжилж байна.

Миний зургийг шатааж байгаа бичлэг явж байсан. Э.Бат-Амгалангийн эхнэрийнх нь дүү байна билээ. Цагдаад гомдол гаргаагүй. Шатаавал шатаана биз. Бөөлнө үү, яана уу дураараа л болог. Би урдах ажлаа л хийж явъя. Яагаад маргаан үүссэн болохыг би мэдэхгүй байна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаанаар Хотын даргад Б.Пүрэвдагва өрсөлдөгчгүйгээр дэмжигдлээ

Өнөөдөр Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал...

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал өнөө...

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн...

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

Нөөцийн махны нийлүүлэлтээс болж Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын...