ЦАГ АГААР: Ирэх лхагва гарагт ихэнх нутгаар хүйтэрнэ

Date:

Өнөөдөр, маргааш /2026.03.22, 23/ ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

Тодруулбал, маргааш буюу энэ сарын 23-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр, энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр нойтон цас, цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, энэ сарын 23, 24-нд Алтайн уулархаг нутгаар, энэ сарын 25-нд нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -5…-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…-3 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу энэ сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, энэ сарын 26-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн...

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

Нөөцийн махны нийлүүлэлтээс болж Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын...

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна 09:00 цагт: УИХ...

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 5 сарын 25, Сумъяа гараг. Билгийн...