ВИДЕО: Сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг “Ханиадны эм” нэрээр борлуулж байжээ

Date:

Ханиадны эм нэрээр борлуулж буй бүтээгдэхүүнтэй холбоотойгоор энэ онд цагдаагийн байгууллагад 14 гомдол бүртгэгдээд байгааг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүллээ.

Энэ талаар Цагдаагийн дэд ахлагч Х.Отгонжаргал “Гадаад улсаас ханиадны үед хэрэглэдэг гэх нэр бүхий эмийг Монгол Улсад худалдан борлуулж байгаатай холбоотойгоор цагдаагийн байгууллагад нийт 14 гомдол мэдээлэл бүртгэгдээд байна.

Тус эмийн найрлагад Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын конвенцын гурав дахь жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис агуулагдаж байгаа нь тогтоогдсон.
Тус сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эм нь өвдөлт намдаах, ханиалга дарах үйлчилгээтэй бодис бөгөөд донтуулах эрсдэлтэй тул олон улсын хэмжээнд хатуу хяналтад байдаг байна.

Монгол Улсад тухайн бодис агуулсан эмийг зөвшөөрөлгүй импортлох, чөлөөтэй худалдаалах нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймд эм тариаг зөвшөөрөлтэй байгууллагаас худалдан авч, эмчийн заавар жорын дагуу зөв хэрэглэхийг анхаарна уу” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн...

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

Нөөцийн махны нийлүүлэлтээс болж Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын...

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна 09:00 цагт: УИХ...

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 5 сарын 25, Сумъяа гараг. Билгийн...