Зарим нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна

Date:

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, нутгийн зарим газраар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -1…-6 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор +17…+22 градус, Говь-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор +12…+17 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэр, Эг, Үүр голын хөндий, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар +0…+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө өмнөх өдрөөс 5 градусаар сэрүүсэж 0…-2 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө өмнөх өдрөөс 6 градусаар сэрүүсэж 0…-2 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө өмнөх өдрөөс 5 градусаар сэрүүсэж -4…-6 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦУОШГ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...