Нөөцийн махны үнийг 2000-3000 төгрөгөөр нэмлээ

Date:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мах бэлтгэдэг ААН-үүдтэй уулзаж байна. Шатахууны үнийн өсөлт зэрэг цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн компаниуд үнэ нэмэх, төрөөс мах бэлтгэн нийлүүлж байгаа компаниудад татаас өгөх зэрэг асуудлыг удаа дараа уламжилсан юм.

Нийслэлийн иргэдийн хаврын улирлын махны хэрэгцээг хангах, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор Хотын захирагч Х.Нямбаатар мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт хийж, салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Уулзалтын үеэр махны хангамж, үнийн өөрчлөлттэй холбоотой хэд хэдэн шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, сүүлийн үед дэлхийн зах зээлд шатахууны үнэ нэмэгдэж, тээвэрлэлтийн зардал өссөн нь мах бэлтгэн нийлүүлэгчдэд хүндрэл учруулж байгааг аж ахуйн нэгжүүд онцолсон. Үүнтэй холбоотойгоор төрөөс дэмжлэг авах эсвэл борлуулалтын үнийг нэмэх шаардлага тавьсны дагуу махны жижиглэнгийн үнэд өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал, нөгөөдрөөс эхлэн үхрийн махны үнэ 15,000 төгрөгөөс 18,000 төгрөг болж, 3,000 төгрөгөөр, харин хонины мах 13,000 төгрөгөөс 15,000 төгрөг болж, 2,000 төгрөгөөр нэмэгдэхээр болсон байна.

Хотын захирагчийн зүгээс энэ удаагийн үнийн өсөлт нь эцсийнх байх бөгөөд ойрын хугацаанд дахин нэмэгдэхгүй гэдгийг онцолж, одоо бүрдүүлсэн нөөц нь дөрөв, тавдугаар сарын хэрэгцээг бүрэн хангах боломжтойг дурдлаа.Түүнчлэн иргэдийг махаар жигд, саадгүй хангах зорилгоор борлуулалтын зохион байгуулалтад дараах өөрчлөлтүүдийг хийхээр болсон. Үүнд:

  • Борлуулалтын цэгийн тоог 200 гаруйгаар нэмэгдүүлж, нийт 600 цэгээр дамжуулан худалдаа явуулах
  • Ирэх даваа гарагаас эхлэн томоохон сүлжээ дэлгүүрүүдээр нөөцийн махыг худалдаалж эхлэх
  • Махыг зөвхөн жижиглэнгээр худалдаалж, дамлан борлуулах явдлыг таслан зогсоох

Нийслэлийн удирдлагуудын зүгээс мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй логистик болон санхүүгийн хүндрэлүүдийг үе шаттайгаар шийдвэрлэж, зах зээл дэх үнийн хөөрөгдлийг хязгаарлахад анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлцгээе!

Хаврын хуурайшилттай үед цог үнс нурмаа битүү тагтай саванд...

Чуулган: Ирэх долоо хоногт дараах асуудлуудыг хэлэлцэнэ…

Ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаан Пүрэв, Баасан гарагт...

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ цээжнээс 236 кг-ыг өргөж түрүүлжээ

Тайланд улсын нийслэл Бангкок хотод пара пауэрлифтингийн Ази, Номхон...

“Playtime” наадмын эхний эвент өнөөдөр Сүхбаатарын талбайд болно

Энэ жилийн “Playtime” наадмын эхний эвентийн тов гарлаа. Тодруулбал,...