У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна тэнд хүч чадал оршдог. Эв нэгдлийг устгадаг зүйл нь ёс зүйгүй байдал

Date:

Өнөөдөр Төрийн ордонд “Их түүх – Нэг Монгол” уриатай Түүхийн багш нарын анхдугаар зөвлөгөөн Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй. Гэвч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус арга хэмжээг нээж үг хэлэхдээ багш нарт зориулахаас урьтаад шууд дамжуулалтыг ашиглан “Төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ юм бол Төрийн тэргүүн гэж бүх ард түмнээс сонгогддог албан тушаал бас байдаг юм шүү. Нэгийг бодож хоёрыг тунгаагаарай” хэмээн УИХ-ын гишүүдэд үг дайлаа.

Мөн “Хаана эв нэгдэл байна тэнд хүч чадал оршдог. Эв нэгдлийг устгадаг нэг зүйл нь ёс зүйгүй байдал. Ёс зүйгүй төр бол төр биш. Тэр тусмаа төрийн эрх барих дээд байгууллага парламентын гишүүдийн ажил ёс зүй дээр үндэслэх ёстой. Ард түмний өмнө биеэ зөв авч явах ёстой. Хэлж, ярьж байгаа зүйлээ боддог байх ёстой. Энийг л Төрийн тэргүүн шаардаж байгаа гэдгийг зориуд тэмдэглэн хэлье. Би энэ хуулийг өргөн барина. Ард түмнээрээ хэлэлцүүлнэ. Олон арга бий шүү” гэв.

Түүний энэхүү үйлдэл нь өөрийн санаачлан өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийг дэмжихийг УИХ-ын гишүүдэд сануулсан үйлдэл гэж харж болохоор байна. Учир нь уг хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалт маргааш явагдах бөгөөд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй нам дотор цөөнхийн бүлгээс эхлээд, сөрөг хүчин АН болон ХҮН нам, Үндэсний эвслүүд дэмжихгүй гэдгээ илэрхийлээд буй. Ийнхүү Төрийн тэргүүний санаачилсан хууль парламентын босго давахгүй унаж мэдэх нөхцөл үүссэн тул тэр шаталтаа барьж дийлсэнгүй арга хэмжээний нээлтийн үеэр ийн уурсав бололтой.

Эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...