У.Хүрэлсүх: Казахстаны консулын газрыг Монголд зайлшгүй байгуулах шаардлагатай байна гэсэн санал тавьсан. Бид дэмжиж байна

Date:

-Казахстан улсаас мэдээлж байна-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал албан ёсоор эхэллээ.

Өнөөдөр тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев манай улсын төлөөлөгчдийг “Акорда” ерөнхийлөгчийн ордондоо хүлээн авч, хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт хийж байна.

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Манай хоёр улсын харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг тээвэр ложистик, хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлалын салбар хөгжүүлэх өргөн боломж байна.

Таны 2024 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2025-2027 онд эрчимжүүлэх замын зураглалыг байгуулж, худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлсэн. Манай хоёр улсын эдийн засгийн хөгжил хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэх байр суурь эзэлж байна.

Хөдөө аж ахуйн болон хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр хоёр улсын бэлгэ тэмдэг болсон хамтарсан үйлдвэр байгуулах боломж нөхцөл бидэнд байгаа гэдгийг зориуд тэмдэглэн хүсэж байна.

Мөн тантай сайн чанарын уулайн буудайн үр тариа, жимс жимсгэнийн үрийг нийлүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлж, тодорхой ахиц дэвшил гаргахын төлөө байна.

Хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэхэд Монгол Улс болон Еврази хоорондын худалдааны хэлэлцээр чухал үүрэгтэй. Уг хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор Монголын тал үйл ажиллагааны хамтарсан зураглалыг боловсруулж хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн та түрүүн дурдлаа энэ удаагийн төрийн айлчлалын үеэр Монгол, Казахстаны бизнес уулзалтад 200 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд зохих хувь нэмэр оруулахад чухал хувь нэмэр оруулсан үйл явдал гэж үзэж байна.

Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тээвэр ложистикийн салбар маш чухал ач холбогдолтой асуудлаар та бид хоёр өчигдөр нэлээд дэлгэрэнгүй ярьсан. Тиймээс тээвэр ложистикийн маршрут бий болгох боломжийг судлан үзэх хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан ажлын хэсэг байгуулахад тантай санал нэгдэж байна.

Монгол Улсын ерөнхийлөгчид та санал болгож байсан хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Казахстаны консулын газрыг Монгол Улсад зайлшгүй шаардлагатай байна гэсэн санал тавьсан. Энэ саналыг бид дэмжиж байна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Л.Энх-Амгалан: Багш нарыг ирэх сарын 1-ээс нэг цалинтай болгож, нэмэгдлийг олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Боловсролын сайд...

НИТХ-ын Засаглал, Эрх зүйн хороо хуралдаж дараах 8 асуудлыг хэлэлцлээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Засаглал, эрх зүйн хороо хуралдаж,...

Б.Батцэцэг: Хуулийн байгууллагын шийдвэр эцэслэн гаргах хүртэл Туулын хурдны зам төслийг зогсоосон

Засгийн газрын хуралдаанаар Туулын хурдны зам төслийг зогсоохоор шийдвэрлэлээ. Энэ...

Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ…

Өнгөрөгч Даваа гарагт БОУАӨЯ-наас түр зогсоогоод байсан Туулын хурдны...